Хятадын нутаг дэвсгэр эх баялагийн яамны албаны хүн 10-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын нефтийн гаргалт 2010 оны үеэр 200 сая тоннд хүрэх бөгөөд энэ түвшнээ 15 жил хэвээр нь байлгах чадалтай юм гэжээ.
Хятадын нутаг дэвсгэр эх баялагийн яамны нефть, байгалийн хийн эх баялагийн стратегийн судалгааны төвийн орлогч дарга Чэ Чанбө Бээжинд болсон эрчим хүчний нэг чуулга уулзалт дээр энэ тухай танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, нефть, байгалийн хийн эх баялагт хийсэн хамаг шинэ үнэлгээнээс үзэхэд, 2005 оноос 2020 онуудад Хятадын илэрүүлэх нефтийн нөөц тогтвортой нэмэгдэж, нефтийн гаргалт ч үргэлжлэн нэмэгдэх болно гэжээ. Тэрээр бас нэг төсөөллийг иш татаж хэлэхдээ, 2010 онд Хятадын дотоодын нефтийн эрэлт хэрэгцээ 380 сая тоннд хүрнэ. Түүний тал хувь гаруйг нь өөрөө хангаах юм гэжээ.
Энэ оны эхны 3 улиралд Хятад улс 90 сая тонн нефть импортолсон юм байна. / Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|