Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч ЧиньГан 11-ний өдөр Америкийн төрийн департаментын Хятадын хүний эрхийн талаар хийсэн зэмлэлийг няцаасан байна. Тэрээр хэлэхдээ, Америкийн засгийн газрын хүний эрх гэдэг асуудлаар Хятад улсыг дур зорьгоороо дайрсан ажиллагаанд Хятадын засгийн газар болон ард түмэн туйлаар дургүйцэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.
Саявтархан Америкийн төрийн департаментын төлөөлөгч 12-сарын 10-ны "олон улсын хүний эрхийн өдөр"-т холбогдуулан мэдэгдэл нийтэлж, Хятадын хүний эрхийн байдлыг шүүмжилсэн байна. Чинь Ган сурвалжлагчийн асуултад хариулах үе хэлэхдээ, Хятад улс хүний эрхийг хамгаалах салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олсон юм. Иргэд хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөг гүйцэд эдлэж байна гэжээ.
Америкт хүний эрхийг талихдсан асуудал оршиж байна гэж тэрээр шүүмжлээд НҮБ-ын хүний эрхийн хорооны тусгай байгууламж тайланч илгээн шалгалт хийхээс татгалзсан байна. / Урангоо орчуулж Э. Цогзолмаа хянав/
|