Хятадын хөгжил нь ямар ч хүний ашиг сонирхолыг хохироохгүй, бусад оронд ямар ч заналхийлал болохгүй гэж ХГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 13-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр дахин нотолсон байна.
Хятадын зэвсэгт хүчин эрчимжиж, орчин үеийн болж байгаа явдал бол бодитой заналхийлал мөн гэж өнөө Хятадад айлчилж байгаа Японы Ардчилсан намын дарга Маехара Сейжи Хятадад ирэхээсээ өмнө хэлсэн байна. Сэтгүүлчийн сонирхосон холбогдох асуудалд Чинь Гган хариуулж хэлэхдээ: Хятад улс бүрэн эрхэт улсын хувиар тохиромжтой цэргийн зардалтай байх нь хэлэлгээнгүй хэрэг юм, өнгөрсөн онд Хятадын цэргийн зардал 25 тэрбум 600 сая ам доллар байсан, харин Японы цэргийн зардал үүнээс 2.62 дахин илүү байна гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|