Зүүн Азийн хамтын ажиллагааны үйл явц нь нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах ёстой гэж ХГХЯ-төлөөлөгч Чинь Ган 13-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Зүүн Азийн дээд хэжмээний уулзалтад Америкийг урьсангүй явдал нь зүүн Азийн хамтын ажиллагааны үр ашигт муугаар нөлөөлөх эсэх тухай сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулахдаа тэрээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: бусдыг гадуурхасан, ямарваа 3-дахь талд чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааг Хятад улс эсэргүүцнэ. Зүүн Азийн хамтын ажиллагаа нь тус бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаанд ашигтай байхын зэрэгцээ, тус бүс нутаг хийгээд бусад бүс нутгийн хамтын хөгжилд ашигтай байх ёстой гэж Хятад улс үзэж байна. Хятад улс энэ талаар АСЕАН-ны орнуудын үүнд холбогдуулан тохиролцсон нийтлэг ойлголтыг хүндэтгэх бөгөөд энэ үйл явцад АСЕАН-ны орнууд гол үүрэг гүйцэтгэхийг хүндэтгэн дэмжнэ гэжээ.
Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад АСЕАН-ы 10 орон хийгээд Хятад, өмнөд Солонгос, Япон, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг нийт 16 гишүүн орон багтаж байгаа бөгөөд зүүн Азийн анх удаагийн дээд хэмжээний уулзалт 14-ний өдөр Малайзийн нийслэл Куала-Лумпурт болох гэж байна. / Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|