Хятадын жилийн орлого нь 500 сая гаруй юаньд хүрч байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн энэ оны 11-р сард биелүүлсэн нэмэгдэл өртөг нь 659 тэрбум юаньд хүрч, 2004 оны 11-р сарынхаас 16 хувь гаруйгаар өссөн байна.
Хятадын Үндэсний статистикийн газрын 13-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2004 оны 11-р сарынхтай харьцуулбал цахилгаан холбооны төхөөрөмж, компьютер, бусад электрон төхөөрөмжийн үйлдвэр зэрэг салбарын өсөлт нь нэлээд их болсон байна. Үүнээс гадна авто машины үйлдвэрлэл нь ч 2004 оны мөн үеийнхээс 20 хувь гаруйгаар нэмэгдсэн байна.
Хятадын жилийн орлого нь 500 сая гаруй юаньд хүрч байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүд нь улс ардын аж ахуйд чухал үүрэг гүйцэтгэж байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|