|
Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 13-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөөдөр Шанганд хуралдсан ДХБ-ын сайдын хэмжээний 6-р бага хурлаар хөгжиж байгаа орнуудад зөрөөтэй онцгой хөнгөлөлт үзүүлэх асуудал дээр нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд үүнийг эхний амжилтын хувиар хурлын ололт амжилтад хамруулсныг Хятад улс сайшааж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Дохагийн хэлэлцээг 2006 онд дуусгаж, хөгжиж байгаа орнуудын анхаарч байгаа асуудлуудыг хэлэлцээгээр эрхбиш зохицуулах ёстой гэж Хятад улс үзэж байна. Шанганы энэ хурлыг багтаасан Дохагийн бүх хэлэлцээрийг амжилттай болгохоор Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ. \Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хяна\
|