Шянганд болж байгаа ДХБ-ын сайдын хэмжээний 6-р бага хуралд оролцож байгаа Хятадын худалдааны яамны сайд Бө Шилай 13-ны өдөр хэлэхдээ, энэ хурлыг ихээхэн амжилттай болгоход Хятад улс бэлэн байна гэжээ.
Бө Шилай сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Дохагийн уулзалт хэлэлцээний явцад Хятадын хөдөө аж ахуй зэрэг аж ахуй маш их өрсөлдөөнд нүүрлэж байгаа боловч олон талт худалдааны дүрэм журам тогтооход идэвхтэй оролцон, даяаршлын үйл явцыг ахиулхад Хятад улс бэлэн байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс нилээд их хэмжээгээр дэлхийн худалдаа эдийн засагийн тогтолцоонд нэгдэн орсон байна, олон улсын худалдааны дүрэм журам боловсруулан тогтоох нь Хятадын эдийн засгийн хөгжилд маш чухал юм гэжээ. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|