Энэ оны эхний 11 сард Хятадын гэрээгээр ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 167 тэрбум ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс бараг 24%-р өссөн байна. Гэвч бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ жаахан буурсан байна.
Шянган, Английн харьяны Виргин арал, Япон, Өмнөд Солонгос, Америк нь энэ оны эхний 11 сард Хятадад хамгийн их хөрөнгө оруулсан газар нутаг улс орон болсон байна гэж Хятадын худалдааны яам 14-нд мэдээлсэн байна.
Өнөө Хятад улс хөрөнгө оруулалтын орчин ахуйгаа сайжруулаж, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын зэрэгцээ гадаадын хөрөнгийг ашиглах чанарыг дээшлүүлэх явдлыг нэн чухалчилж байна гэж шинжээчид үзсэн байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|