Энэтхэгтэй байгаа харилцаагаа Хятад улс маш чухалд үзэж байгаа бөгөөд Энэтхэгтэй хамтаар хоёр талын харилцаагаа эрүүл саруул, тогтвортойгоор байнга хөгжүүлэхэд бэлэн байна гэж ХГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 15-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Хятад Энэтхэг хоёр орон сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй, Ази болон дэлхийн энх тайван тогтвортой байдалд ч ашигтай юм. Өнөө хоёр орны хамтын ажиллагаа байнга өргөжиж, хоорондын санал зөрөлдөөн тасралтгүй багасч байна гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|