Хятад улс аж ахуйн нэгжүүдийн ажилтан ажилчдын өндөр насны даатгалын үндсэн дүрмийг цаашид боловсронгуй болгож, өндөр насны даатгалд хамрагдах хэмжээг өргөтгөж, ирэх 5 жилд Хятадын аж ахуйн нэгжүүдийн ажилтан ажилчдын өндөр насны даатгалд хамрагдах хүний тоог 220 сая гаруйд хүргэнэ.
Хятадын хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны орлогч сайд Лю Юнфү өнөөдөр Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаас Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын хөдөлмөр нийгмийн хамгааллын яам цаашид арга хэмжээ авч, өндөр насны даатгалд хамрагдах хэмжээг өргөтгөж, өндөр насны даатгалд хамрагдах хүний тоог жил болгон 10 сая гаруйгаар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна өндөр насны даатгалын мөнгийг тухайн цагт нь бүрэн гүйцэд олгож, өндөр настануудын амьжиргааг баталгаажуулна гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав.\
|