Шянганд ДХБ-ын сайдын хэмжээний 6-р бага хуралд оролцож байгаа Хятадын төлөөлөгчид 16-ны өдөр хэлэхдээ: Хятад улс арга хэмжээ авч худалдааг дөхөмчилэхийг цаашид ахиулна гэжээ.
Худалдааг дөхөмчилэх бол энэ удаагийн Шянганы бага хурлын чухал сэдвийн нэг юм. Хятадын гаалийн ерөнхий газрын WTO-ын албын дарга хатагтай И Личүнь хэлэхдээ: Хятад улс хойшдын хэдэн жилд гаалийн дүрмийг цаашид дөхөмчилж, барааны гүйлгээг түргэтгэж, худалдааны үр ашгийг дээшлүүлнэ. Үүний зэрэгцээ хилээр орох гар журмыг дөхөмчилж, шаардлаггүй хязгаарлах арга хэмжээг багасгаж, худалдаачдад нэн ашигтай нөхцөл бий болгож өгнө гэжээ.
Дэлхийн худалдааны 3-р том орон болсны хувиар Хятад улс олон улсян худалдааг дөхөмчилэх явдлыг түлхэн ахиулахад идэвхтэй байр суурь авч байна гэж тэрээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав/
|