• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-16 18:13:08    
Шянганы үйл хэрэгт гаднаас оролцохыг эрс эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Шянганы үйл хэрэг бол Хятадын дотоод хэрэг мөн. Шянганы онцгой районы үйл хэрэгт гадаадын орон дураараа зааж зааварлах, бүдүүлгээр оролцохыг Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.

    Европын парламент Шянганы сонгуулийн талаар тун саяхан тогтоол гаргасантай холбогдуулан Чинь Ган тайлбар хийж, Шянганы онцгой район эх хуулийн дагуу өөрийн бодит байдалдаа үндэслэн ардчиллаа аажмаар хөгжүүлэхийг Хятадын засгийн газар идэвхтэй дэмжсээр ирсэн юм. Шянганы онцгой районы үйл хэрэгт гадаадын орон орны дураараа зааж зааварлах, бүдүүлгээр оролцохыг Хятад улс эрс эсэргүүцнэ. Хятадын засгийн газрын энэ байр суурь өөрчлөгдөхгүй юм. Шянганы онцгой район ч үүний тулд шаргуу чармайж ажиллах болно гэж тэмдэглэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\