Хятадын нутаг дэвсгэр эх баялагийн яамны орлогч сайд Ли Юань 16-ны өдөр хэлэхдээ, Хятад улс тун саяхан энгийн нефть хийн эх баялагт үлэлгээ хийж, улс орон болон аж ахуйн нэгжүүдийн нефть хийн хайлт шинжилгээ хийж, нээж олборлох төлөвлөгөө болон стратегийн шийдвэрт бодлого тогтооход үндэс баримт хангасан байна гэжээ.
Ли Юань 16-нд Бээжинд нутаг дэвсгэр эх баялагийн тухай нэг хурал дээр хэлэхдээ, Хятад улс ирэх 5 жилд нефтийн нөөц баялагийг хайн тодолсон хэмжээг 4 тэрбум тонн, байгалийн хийн нөөц баялагийг хайн тодолсон хэмжээг 2 триллион шоо метрт хүргэхээр чармайна гэжээ. \Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав.\
|