11-р дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав 17-ны өдөр Түвдийн Жашилүнбу хийдэд Арявалын авшиг соёрхох ёслол хийжээ.
Үдээс өмнийн 10 цагт авшиг соёрхох ёслол албан ёсорэхлэв. 11-р дүрийн Банчин эрдэнэ Арявалын авшигийн ном уншиж, бас мөргөлчин олонд судрын ёс заягийг сонсгож, шашин шүтлэгтээ хайртай, ариун цэгц явж, амьтан түмэн зүйлд хоргүй амгалан сайхан аж төрхийг хүсчээ.
Авшиг соёрхох бол Түвд уламжлалын буддын шашны гэгээн хутагт нарын бясалгал хийхэд заавал байх шаардлагатай шашны ёслолын ажиллагаа болно. Олон дүрийн Банчин богд Жашилүнбу хийдийн лам хуврагуудад байнга авшиг соёорхож байсан юм. (О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав)
|