10-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд өвөр Монголын хөдөө аж ахуйн аж үйлдвэржилт түргэн хөгжиж, 1 сая 400 мянган малчин тариачин өрх аж үйлдвэржилд хамрагдаж, малчин тариачдын цэвэр орлогийн 30%-иас дээших нь аж үйлдвэржилтээс болж байгааг сурвалжлагч Өвөр Монголын өөртөө засах районы тариалан мал аж ахуйн аж үйлдвэржилтын албаас ойлгож мэдээлсэн байна.
5 жилийн хугацаанд өвөр Монголын өөртөө засах районыхан өөрийн эх баялагын давуу талдаа түшиглэн, сүү, мах, арьс ноос, үр тариа болон хүнсний тос, төмс, өвс бордоо зэргийг тариалан мал аж ахуйн аж үйлдвэржилтын зургаан их бүрэлдүүн хэсэг болгосон байна.
Өвөр Монголын өөртөө засах районы тариалан мал аж ахуйн аж үйлдвэржилтын газрын орлогч дарга Жөү Вэнь и танилцуулж хэлэхдээ, хөдөө мал аж ахуйн аж үйлдвэржлийн түргэн хөгжлийн дагуу, бүх өөртөө засах районы тариачин малчны орлогоо нэмэгдүүлэх чадавх харьцангуйгаар эрчимжиж, хүн тутмын орлого нь 2000 онд 2038 юунь байснаас нэмэгдээд, 2004 онд 2606 юуаньд хүрсэн байна. Тэдний 3-ны 1 хувийн орлого бол аж үйлдвэржүүлэлтын орлого болно гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, 2005 оны эхний хагаст бүх өөртөө засах районы тариачин малчны хүн тутмын бэлэн мөнгөний орлого 1336 юуаньд хүрч, үүнд 460 юунь нь аж үйлдвэржүүлэлтын орлого болно, үүнийг 2004 оныхтой зэрэгцүүлбэл 5 хувиар өссөн байна гэжээ. \Номин орчуулж, Буян хянав.\
|