• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-20 20:27:37    
Солилцоо болон хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 20-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Японы талтай хамтаар соёл зэрэг салбар дах солилцоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Хятад Японы харилцааны сайжран хөгжихийг түлхэн ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Чин Ган бол урилгаар Хятадын нэрт жүжигчин Жан Зи и " Гейшагийн дурсамж" кинод Японы дууч охины дүрд тоглосон тухай сонирхсон асуултанд хариулахдаа ингэж хэлжээ.

    Тэр хэлэхдээ: энэ бол Хятад Японы соёлын солилцоонд холбогдсон асуудал мөн, соёлын солилцоог оролцуулсан Хятад Япон хоёр орны солилцоог эрчимжүүлж, хоёр орон хоорондын ойлголцлого найрамдалд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал ямагт тэмцсээр ирсэн юм гэжээ. /Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав/