• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-21 08:51:52    
Мөнгөний тогтвортой бодлолгоо цаашид хэрэгжүүлэх ёстой гэж төв банкныхан тэмдэглэжээ

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улс дараачийн алхамд мөнгөний тогтвортой бодлогоо цаашид хэрэгжүүлж, залгамж чанар болон тогтвортой чанарыг хангахын зэрэгцээ бас урьдчилсан зохицуулга, бага хэмжээний зохицуулгаа эрчимжүүлэх ёстой гэж Хятадын төв банк—Хятадын Ардын Банкны валютын бодлогын комисс үзжээ.

    Хятадын эдийн засгийн үйл ажиллагааны өнөөгийн байдал сайн, өсөлтийн тогтвортой чанар болон зохицонгуй чанар зохих хэмжээгээр сайжирсан боловч, үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт дахиж нэмэгдэх талаар нэлээд их дарамтанд тулгарч байгаа төдийгүй бас олон улсын орлого зарлага тэнцүүргүй байдалд байгаа зэрэг асуудал оршиж байна.

    Ирээдүйд макро зохицуулалтын бодлогуудын зохицлыг цаашид эрчимжүүлэн, дотоодын эрэлт хэрэгцээгээ идэвхтэй өргөтгөж, үйлдвэр аж ахуйн бүтэц болон болон олон улсын худалдааны бүтцийн зохицлыг ахиулан, эдийн засгаа үргэлжлэн нэмэгдүүлж үинэ тарифыг үндсэнд нь тогтвортой байлгах хэрэгтэй гэж Хятадын Ардын Банкны валютын бодлогын комиссынхан үзжээ. (О.Дарамбазар орчуулж Баатар хянав)