Шаньши мужийн Фа Мэньсы хийдэд тахиж байгаа Хятадын төрийн эрдэнэ болох бурхан багшийн хурууны шарилыг өмнөд Солонгост залж 40 хоног хүндэтгэн тахисан ажиллагаа өндөрлөж, 20-ны орой нисэх онгоцоор Ши-ань хотод буцаан залж тахисан байна.
Бурхан багшийн хурууны энэ шарилыг 11-р сарын 11-нд БНСУ-д залж тахиснаас хойш, өмнөд Солонгосын олон давхаргын хэдэн сая хүн мөргөл үйлдсэн юм. Бурхан багшийн хурууны шарилыг өмнөд Солонгост хүндэтгэн залсан нь өмнөд Солонгосын буддын шашны сүсэгтэдийн дунд шашин шүтэх өрнөлтийг буй болгосон төдийгүй бас Хятад-өмнөд Солонгос хоёр орны буддын шашны салбар хоорондын харилцааг ч хөгжлийн шинэ үе шатанд оруулах болно гэж орон нутгийн тоймч нар үзжээ.
21-ний үдээс хойно, бурхан багшийн хурууны шарилыг хоёр орны сүсэгтэн олон Фа Мэньсы хийдэд хүндэтгэн залсан байна. (О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав)
|