Хятад улс тун саяхан нийтлүүлсэн холбогдох тогтоол болон зохион байгуулалтын хөтөлбөрийн дагуу, 20 гаруй салбар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урамшуулах, хязгаарлах болон бүүр зогсоох дүрэм хэрэгжүүлэх гэж байна. Бага цар хэмжээтэй төмөр боловсруулах зуух болон шатахуунаар цахилгаан үүсгэх цогцолбор зэрэг, эрчим хүчний зарцуулалт ихтэй, хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж байгаа төслүүдийг цуцлан зогсоох хэсэгт хамруулсан байна.
Хятадын хөгжил өөрчлөн байгуулалтын улсын хорооны аж үйлдвэржүүлэлтийн бодлогын хэлтэсийн дарга ноён Лю Жи 21-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, эрчим хүчний зарцуулалт ихтэй болон бохирдол ихтэй хэсэгт хамрагдсан аж ахуйн нэгжийн ажилыг хойшид бүгдийг зогсоож, хөрөнгө оруулалт хийхийг хориглож, үлдээд байгаа нөөцөд нь ч хугацаа тогтоон хаах болно. Тогтоосон хугацаанд ажлаа зогсоогоогүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг нь зогсоох юм уу хаах арга хэмжээг холбогдох байгууллага хуулийн дагуу авах болно гэжээ. \Номин орчуулж Баатар хянав\
|