• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 13th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-22 17:58:24    
Японы гадаад хэргийн сайд Хятадын заналхийлал гэдгийг номлож байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм гэжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын гадаад явдлын яманы төлөөлөгч Чинь Ган 22-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Японы гадаад хэргийн сайд Хятадын заналхийлал гэдгийг номлож байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм гэжээ.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Японы гадаад хэргийн сайд Таро Асо 22-ны өдөр Хятад улс нэг тэрбум хүн амтай, цөийн зэвсэгтэй, цэргийн зардал нь 17 жил дараалан хоёр оронт тоогоот өсч байгаа бөгөөд ил тод биш юм. Хятад улс нэлээд хэмжээнд заналхийлал болж байна гэжээ.

     Чинь Ган түүний эдгээр ярианд холбогдуулан хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнаж байна. Хятадын хөгжил нь бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хувь нэмэр үзүүлсэн, Японыг оролцуулсан Азийн орнуудад ч асар их хөгжилийн аз тохиол авчирч өгсөн юм. Энэ бол хэн бүхний нүдэнд ил харагдаж байгаа бодит хэрэг мөн. Японы гадаад хэргийн сайдын хувьд Таро Асо ямарч үндэс баримтгүйгээр Хятадын заналхийлал гэж номлож байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. \Баатар орчуулж Номин хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040