Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 12-р сарын 22-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Улс анхдагч "Энх тайваны хөгжлийн цагаан ном" нийтэлсэн нь олон улсын хамтын нийгэмлэг Хятадыг ойлгоход ашигтай юм гэжээ.
Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба мөн өдөр "Хятадын энх тайваны хөгжлийн зам" сэдвээр бичсэн цагаан ном нийтэлжээ. Цагаан номд тэмдэглэхдээ, Хятад Улс энх тайваны хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнаж, энх тайван, цөлөөтэй, хамтын ажиллагаатай, эесэг зохицонгуй хөгжлийг биелүүлэхээр чармайна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж Баясгалан хянав/
|