Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 12-р сарын 22-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын тал Сунгаар мөрний бохирдлын Орост учируулах хор уршгийг чадахын хэрээр багасгана гэжээ.
Чинь ган сурвалжлагчийн асуултанд хариулах үе хэлэхдээ, ус бохирдсон иймэрхүү хэргийг Хятадын тал үзэх дургүй юм. Хятадын тал нь хөрш орондоо хариуцах байр сууриар уг асуудлыг зохицуулна. Хятад Оросын хоёр тал стратегийн хамтын ажиллагааны үзэл санааны дагуу найрсаг хамтын ажиллагаа, зөвдөлцлөөр уг хэргийг сайтар зохицуулж чадна гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж Баясгалан хянав/
|