Хятад улс 2005 онд хөдөө аж ахуйн татаврыг 22 тэрбум юаниар багасгана гэж Хятадын Үндэсний татварын газар 22-ны өдөр мэдэгдсэн байна.
Бүртгэлийн дүнгээс үзвэл, одоох байдлаар, орон нутагт тамхинаас бусад мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг бүрмөсөн чөлөөлж, мужийн хэмжээний дийлэнх засаг захиргааны районы хөдөө аж ахуйн татварыг хэлтрүүлж, үлдсэн хэдэн муж нь ч хөдөө аж ахуйн татварын хэмжээг бууруулсан байна. Хот хөдөөгийн ялгааг цаашид багасгаж, тариачдын дарамтыг хөнгөрүүлхийн тулд Хятад улс нь 2006 онд хөдөө аж ахуйн татварыг бүх талаар тууштай багасгах юм байна.
Хөдөө аж ахуйн татвар нь Хятад улсад 2600 жилийн түүхтэй болж байна, энэ нь засгийн газрын санхүүгийн орлогын гол эх үүсвэр болж байсан юм. Сүүлийн жилүүдэд, аж үйлдвэр болон үйлчилгээний ажил төрөл түргэн хөгжхийн хэрээр хөдөө аж ахуйн татварын улсын санхүүгийн орлогод эзлэх хувийн жин нь алгуур аажмаар буурсан байна. 2004 онд бүх Хятадын санхүүгийн орлогод хөдөө аж ахуйн татварын эзлэх хувийн жин нь 1% хүрэхгүй байсан юм. (Буян орчуулж, Баатар хянав)
|