Нүд цийсэн хүүхдэд хараа оруулах төсөл Хятадын баруун бүс нутагт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд, уг өвчнөөр өвчилсөн 1000 хүүхэд хараа орж, гэрэлт хорвоог дахин харсан байна.
Холбогдох салбараас сурвалжлагчийн авсан мэдээгээр, "баруун бүс нутгийн нүд цийх өвчтэй хүүхдэд хараа оруулах" арга хэмжээг 2003 оноос эхлүүжээ. Уг арга хэмжээний дагуу нүдний салбарын 10 мэрэгжилтэн Ганьсү, Хөхнуур, Шиньжян зэрэг муж өөртөө засах районаар явж, ядуу амьдралтай нүд цийхээр өвчилсөн хүүхэд багачуудад төлбөргүй эмчилгээ хийж хараа оруулсан байна.
Өнөө Хятадад 200 мянга орчим хүүхэд нүд цийхээр өвчлөөд байгаа. Баруун бүс нутгийн ядуу районд уг өвчнөөр өвчлөгсөд эмчлүүлж чадахгүй байна. Үүийг Хятадын Засгийн газар,олон нийт анхааралдаа авч үзэж байна. (Баясгалан орчуулж Номин хянав)
|