Дэлхийн байгаль орчны сангийн Хятадын хуваар байгууллага тун саяхан Нань Жин хотод оюутаны 10 байгууллагад шагнал гардуулж, тэдний "2005 оны намгархаг газрын элчидын Хөхмөрний ажиллагаа"-д идэвхтэй оролцсоныг хөхүүлэн сайшаасан байна.
Хөхмөрөн дагуугийн 11 муж хотын оюутаны 21 эгнээ уг ажиллагаанд оролцсон байна. Лань Жөү их сургуулийн Дарвин нийгэмлэг тэргүүн шагнал авсан байна. Тэд Хөхнуур муж дахь Хөхмөрний эх үүсвэр газар очиж, тэндхийн нутаг усны цөлжил болон хорхой шавжний хор хөнөөл зэрэг байдалд судалгаа шинжилгээ хийсэн бөгөөд, олон нийтэд байгаль орчиноо хамгаалах сурталчилгаа хийж, хөрс шороогоо эвдэгдүүлэхгүй байхыг уриалсан байна. \Буян орчуулж Номин хянав\
|