|

Шянган бол Хятуд улсын Шянган мөн, Шянганы засаг захиргааны онцгой районы хэрэг яввдал бол Хятадын дотоод хэрэг мөн, түүнд гадаад орны оролцлого хийхийг зөвшөөрөхгүй гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган Бээжинд илэрхийлсэн байна.
Америкийн төрийн дипартаменын төлөөлөгч 22-ны өдөр хийлэгсэн хэвлэлийн бхга хурал дээр Шянганы улс төрийн тогтолцооны хөгжлийн асуудлаар дахин үг хэлсэн байна.
Сүүлийн нэг хугцааны турш, Америкийн тал Шянганы засаг захиргааны онцгой районы хэрэг явдлаар энэ тэр гэж хэлж байгаа нь бусад орны дотоод хэрэгт оролцлого хийж болохгүй гэсэн ололн улсын харилцааны үндсэн хэм хэмжээгээс зөрчсөн байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хятад улсын дотоод хэрэгт орлцлого хийж, Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газрын хуулийн дагуу засаг явуулахыг харшлах ямар ч үйл ажиллага, үг яриа бүхнээ зогсоохыг Америкийн талд шаардаж байна гэж Чинь Ган 23-ны өдөр хэллээ.
23-ны өдөр, Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мөн Шянганы улс төрийн тогтолцооны хөгжлийн асуудлаар Америкийн төрийн дипартаменын хэвлэлийн төлөөлөгчийн хэлсэн үгэнд итгэл алдарснаа илэрхийлсэн байна. Ямар ч гадаад орны засгийн газрын Шянганы үйл хэрэгт оролцлого хийж байгаа сэтгэгдэл төрүүлэхийг хүссэхгүй гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|