Хятадын засгийн газар Хятад Оросын жилийн арга хэмжээ зохион явуулахыг маш чухалчлан үзэж байна. Хятадад зохиогдох "Оросын жилийн"арга хэмжээнд бүх талаар дөхөм дөт үзүүлнэ гэж Хятадын гадаад харилцааны яамны сайдын туслах Ли Хүй 23-ны өдөр илэрхийлсэн байна.
Ли Хүй ОХУ-аас Хятадад суугаа элчин сайдын яамнд болсон "Оросын жил"-ийн бэлгэ тэмдэгийн нээлтийн ёслолд дээр ингэж хэлсэн юм.
Хятадын Хулсан баавгай болон Оросын Хүрэн баавгайн дүр нь 2006 оны Хятад улсад зохиогдох "Оросын жил"-ийн бэлэг тэмдэг болсон байна.
Харилцан жилийн ажиллгаа зохион явуулах нь Орос Хятадын стратегийн түншийн харилцааг цаашид ахиулах болно гэж ОХУ-аас Хятадад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Разов Сэргеи илэрхийлсэн байна.
Холбогдох мэдээллээс үзвэл, Хятад улсын дарга Хү Жиньтао болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин "Оросын жил"-ийн арга хэмжээний албан ёсний нээлийг мэдэгдэх юм байна.
2006 онд Хятад улсад "Оросын жил" зохион явуулж, 2007 онд ОХУ-д " Хятадын жил" зохион явуулахаар Хятад Орос хоёр орны удирдагчид зөвдөлцөн тогтсон юм. / Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|