Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 27-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, НҮБ-ын өөрчлөлтийн тухай Хятад Японы зөвшилцөл бол "ердийн бус" зөвшилцөл юм гэжээ.
Японы Гадаад Хэргийн Яамны гадаад бодлогын ерөнхий газрын дарга Коно Масанаругийн Хятадад хийсэн айлчлалтай холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа ингэж илэрхийлжээ.
Чинь Ган хэлэхдээ, Коно Масанару Японоос Хятадад суугаа элчин сайдын зочны хувиар Хятад улсад ажлын айлчлал хийсэн юм. Японы талын хүсэлтээр, Хятадын Гадаад Харилцааны Яамны орлогч сайд Чяо Зүн-хуай 26-ны өдөр Зоно Масанарутай уулзсан банйа гэжээ. / Э.Цогзолмаа орчуулж Сайн-Өлзий хянав/
|