Саяхан Чанша хотод болсон Хятадын усан тутрагын ажлын дээд хэмжээний эрдэмтэн мэргэжилтэн нарын чуулга уулзалт дээр, "усан тутарга эрлисжүүлэх техникийг нээч" гэж алдаршсан Хятадын Инжнерийн Академийн академич Юань Лүнпин итгэл төгөлдөр хэлэхдээ: 2010 онд миний удирдсан супер усан тутаргын судалгааны гурав дахь хугацааны төсөл дэх усан тутаргын га бүрийн ургацыг 1350 кг-д хүргэх зорилт лавтай биелэгдэх юм. Өнөө нэлээд их талбайтай туршилтын баазын усан тутаргын га бүрийн ургац 1470 кг-д хүрсэн байна гэжээ.
Хятадын усан тутарга эрлисжүүлэх судалгаа шинжилгээ нь дэлхийд тэргүүн байранд байсаар ирсэн юм. /Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав/
|