Эхний төсөөллөөр, 2005 оны Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдхэрүүн өнгөрсөн оныхоос 9,8 хувиар өссөн байна гэж Хятадын Өөрчлөлт хөгжлийн үндэсний хорооны орлогч дарга хатагтай Өү Шиньчянь 1-ний өдөр мэдэгдсэн байна.
Тэрээр Хятадын дорнод нутгийн Жинань хотод болсон хурал дээр ингэж хэлсэн юм. Үүнээс өмнө 2005 оны эдийн засгийн өсөлтийг тус хороо 9,4 хувь гэж төсөөлж байсан юм байна. 9,8 хувь гэсэн энэ тоо баримт бол Хятадын саяхан нийтэлсэн эдийн засгийн мэдээлэлийн дүнгийн дагуу 2004 оны үнднсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний тоо баримтыг өөрчилсөний дараахь албаны талын шинэ төсөөлөл юм. \Цэцэн орчуулж, Буян хянав.\
|