
2006 оны эхний өдрийг Хятадын ард түмэн баялаг сайхан ажиллагаа өрнүүлж баяртай тэмдэглэн өнгөрөөлөө.

Хятадын нийслэл Бээжинд 20 мянга гаруй хүн Тянь Аньмэнь талбайд очиж төрийн далбаа мандуулах ёслолд оролцов. Жянши мужийн наньчан хотод 10 мянга гаруй хүн мод тарих арга хэмжээнд оролцож нутаг усаа цэцэрлэгжүүлэх ажил хийсэн байна. Баруун өмнөд нутгийн Чүнчин хотын Түжя үндэстний ард түмэн түүдэг гал асаан дуулан бүжиглэж уламжлалт хэлбэрээр шинэ жилийг угтсан байна. Түвдийн Өөртөө Засах Районы төв Лахс хотод 4000 гаруй хүн Будла ордны талбайд төрийн далбаа мандуулан шинэ жилээ угтаж, дуулан бүжиглэж баярт сэтгэлээ илтгэсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав.\
|