Бээжингийн хааны ордоны хамгийн том харш болох Тай Хэдянь дуганд энэ оны эхнээс засвар хийх гэж байна. Энэ засвар нь Тай Хэдяний түүхэнд хамгийн томоохон засвар болох юм байна.
Өнөө энэ засварын барилгын судалгааны ажил дуусч, засварын төслийг ч улсын холбогдох салбар батлан зөвшөөрсэн байна. Энэ үеэр засвар хийхээс гадна Тай Хэдянь харшийн барилгад судалгаа хийж, эвдэрч муудсан эсэхийг тогтоох юм байна. Үүнээс гадна уг харшийг дахин шир суулган зурах болно. Засвар хийх үедээ цаг агаар, хур тундас зэрэг байгалийн хүчин зүйлийг харгалзан хийх болно гэж тус барилгын ажил хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Засвар 2007 оны 10-р сараас өмнө дуусах юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав.\
|