Хятад улс өнөөгийн хэрэгжүүлж байгаа заавал сургах боловсролын хуульдаа өөрчлөлт оруулж байгаа бөгөөд хөдөө нутгийн боловсролын түвшнийг дээшлүүлэхийг өөрчлөлтийнхөө чухал нэг тал болгож байна.
Хятадын Төрийн Зөвлөл 4-ны өдөр хурал хуралдуулж, одоогийн хэрэгжүүлж байгаа заавал сургах боловсролын хуульд өөрчлөлт оруулах төслийг авч хэлэлцэн зарчмын хувьд баталсан байна. Өөрчлөлт оруулах гол агуулгад: заавал сургах боловсролын багш нарыг зүй зохистой тохируулах, зардал мөнгийг хөдөө нутгийн сургуульд түлхүү хангах, их дээд сургууль төгсөгчид болон багш нарын заавал сургах ажилд оролцохыг урамшуулах, ялангуяа хөдөө тосгонд багшлах, сургуулийн тэнцүүртэй хөгжихийг ахиулах арга хэмжээ авах зэрэг агуулга багтаж байна.
Эх сурвалжын мэдээнээс үзвэл, ирэх 5 жилд Хятад улс хөдөө нутагт 9 жилийн заавал сургах боловсролд хамрагдах сурагчдыг бүхнийг нь төлбөргүй суралцуулах юм байна. (Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав)
|