Хятад улс Солонгосын хойгийн зургаан талын хэлэлцээг ахицтай бологохын төлөө бусад талуудтай ойртон зөвшилцсөөр ирсэн юм. Шинэ нэг жилд зургаан талын хэлэлцээ ахицтай болохыг Хятадын тал хүсч байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 5-ны өдөр хэлсэн байна.
Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талын тавдах ээлжийн хэлэлцээний нэгдүгээр шатны хурал 2005 оны 11-р сард Бээжинд өндөрлөсөн юм.
Чин Ган 5-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: холбогдох талууд их талыг бодолцон, бүрэн саналаа солилцон ойлголцон зөвшиж, зүй зохистой арга хэлбэрээр холбогдох асуудлыг зохицуулан, сайн сайхан нөхцлийг хамтаар бүрэлдүүлж,зургаан талын хэлэлцээг ахиулахыг Хятадын тал хүсч байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Баатар хянав/
|