Энэ онд Хятад улс 100 сая юаний GDP-гийн хохиролын хэмжээг улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийн шалгалтын үзүүлэлтэд хамруулах гэж байна.
Хятадын Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Хяналтын Үндэсний Ерөнхий Газрын дарга Ли И-жүн 4-ний өдөр Бээжинд болсон үйлдвэрлэлийн аюулгүй байдлын асуудлаарх хурал дээр хэлэхдээ, 2006 онд Хятад улс үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хариуцлагыг орон нутгийн шат бүрийн Засгийн газрын ололт амжилт, хүчин зүтгэлийг үнэлэх чухал үзүүлэлт болгоно. Холбогдох байгууллагууд хууль дүрэм зөрчин үйлдвэрлэл явуулснаас болж осол гаргасан хэргийн хариуцлагатай хүнийг цаашид хатуу шийтгэж, хариуцлага алдсан, эрх тушаалаа урвуулан ашигласан албан хаагчдаас хариуцлага нэхэмжилнэ гэжээ. Үйлдвэрлэлийн Аюулгүй байдлын Хяналтын Үндэсний Ерөнхий Газар цаашид арга хэмжээ авч байгаад, нүүрсний уурхайд онц том осол олон гардагыг зогсооно гэж тэр онцолсон байна.
2005 онд Хятадын нүүрсний уурхай зэрэг олон газарт онц том осол залгаагаар гарч их олон хүн эндэж шархадсан юм. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\
|