• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-05 21:05:09    
Гадаадад суралцаж эх орондоо буцаж ирэгсэдийн ажил үйлс эрхлэхэд нь нэн сайн сайхан нөхцөл бүрдүүлэн өгнө

Синьхуа Агентлэг

    Хятад улс гадаадад суралцаж эх орондоо буцаж ирэгсэдэд цаашид ажлын сайн сайхан орчин ахуй бүрдүүлэн өгч, тэдний эх орондоо буцсныхаа дараа эрдэм чадвараа бадруулахад нь нэн их орон зай хангах болно.

    Хятадын Боловсролын Яамны орлогч сайд Жан Шиньшэн саяхан Шанхай хотод ингэж илэрхийлсэн юм. Тэр хэлэхдээ, Хятад улс "Гадаадад суралцахыг дэмжих, эх орондоо буцан ирэхийг сайшаах, ажиллах газраа чөлөөтөй сонгох" чиг шугам баримталсаар ирсэн бөгөөд, хөрөнгө мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг гадаадад суралцагсдын эх орондоо буцан ирж ажиллах тааламжтай бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм. Сүүлийн жилүүдэд эх орондоо буцан ирж ажилласан гадаадад суралцсан хүмүүс нэмэгдсээр байна гэлээ.

    Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 1949 оноос нааш, Хятадын нийт 900 мянга гаруй оюутан гадаадад суралцсан бөгөөд түүний дотор 200 мянга гаруй нь сурлагаа төгөсгөөд эх орондоо буцан ирж ажилласан байна. Энэ тоо нь гадаадад суралцсан нийт оюутдын дөрөвний нэг орчим хувийг эзэлж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\