Хятадын олон шатны ардын шүүх оюуны өмчиийн эрхэнд халдсан хэргийг шүүн таслах эрч хүчээ нэмэгдүүлж, оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт ажиллагаанд чанга цохилт огч, оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэх болно.
Хятадын ардын дээд шүүхийн дарга Шяо Ян 5-ны өдөр бүх Хятадын ардын дээд шүүхийн дарга нарын бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс хууль зүйн талаар туслах болон иргэний хэргийг шүүн таслах олон төрлийн арга хэмжээ авч, эрхэнд халдсан, хуурамч муу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хулгайгаар олшруулах үйл ажиллагааг хориглон шийтгэнэ. Сүлжээний орчин дохь оюуны өмчийн эрхийг хуулийн дагуу хамгаалж, сүлжээний нэр болон шошгийг эрх зэрэг иргэний эрхийн зөрчил маргааныг идэвхтэй шийдвэрлэнэ гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс зүй бус өрсөлдөөн, ургамалын шинэ бүтээгдэхүүний өмчийн эрхэнд халдсан, дуу хөгжим телевизийн нэвтрүүлэг зэрэг асуудалд холбогдох хууль дүрмийн тайлбар түргээхэн хийнэ гэжээ.
2004 оноос 2005 оны сүүлч болтол, Хятад улс үндэсний хэмжээнд оюуны өмчийн эрхийг хамгаалах тусгай ажиллагаа өрнүүлж, эрхэнд халдсан 10 мянга гаруй хэргийг илрүүлж, хуулиас зөрчсөн дуу дүрс бичилгийн 50 сая гаруй ширхэг бүтэгдэхүүнийг илрүүлж хурааж авсан бөгөөд олон төрлийн хууль дүрэм тогтоож, оюуны өмчийн эрхийг эрүүгийн хэргийн хуулиар хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. /Хүчит орчуулж, Э. Цогзолмаа хянав./
|