Хятадын ерөнхий сайдын орлогч Хуан Жюй сүүлийн үе хэлэхдээ, энэ жил Хятад улс валютын бодлогын залгамж чанар болон тогтвортой чанарыг үргэлжлэн хэвээр нь байлгана гэжээ.
Хуан Жюй Бээжинд хэлэхдээ, 2006 онд Хятадын ардын банк валютын тогтвортой бодлогоо үргэлжлэн хэрэгжүүлж, банк санхүүгийн салбарт өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг тогтвортой ахиулж, төрийн өмчийн аралжааны банкны хувьцааны тогтолцооны өөрчлөлтийг ахиулна. Банк санхүүгийн зах зээлийг ихээр хөгжүүлж, хүүгийн механизмыг боловсронгуй болгож, юаний ханшийг зүй зохистой байж, тэнцвэртэй түвшинд үндсэндээ тогтвортой байгахыг батлана. Банк санхүүгийн үйлчилгээний түвшинг дээшлүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг үнэнхүү хамгаална гэжээ.
Хятадын банк санхүүгийн мэргэжилтэн хэлэхдээ, хойшид төв банк макро бодлогын төрөл бүрийн зохицонгуй байдлыг үргэлжлэн эрчимжүүлж, дотоодын хэрэглээний эрэлт хэрэгцээг нааштай өргөтгөж, үйлдвэрлэлийн бүтэц болон олон улсын худалдааны бүтэцийн тохируулалтыг ахиулж, эдийн засгийн тогтвортой нэмэгдэл болон үнэ ханшны үндсэндээ тогтвортой байхыг биелүүлнэ гэжээ. /Э. Цогзолмаа орчуулж, Урангоо хянав/
|