2 хоногийн хугацаатай шинэ оны Хятадын соёлын аж үйлдвэрийн 3-р чуулга уулзалт 7-ны өдөр Бээжин их сургуульд болсон байна.
Тус чуулга уулзалтыг Хятадын соёлын аж үйлдвэрийн шинийг үүдэн бүтээх болон хөгжлийн судалгааны бааз зэрэг байгууллагаас зохион байгуулж, эвсэг зохицонгуй нийгэм хийгээд бүс нутгийн соёлын аж үйлдвэр уриан доор болсон байна. Эдийн засагч, аж ахуйн эзэд, үндэстэн дамнасан мэдээллийн хэрэгслийн копорацийн төлөөлөгч нар, Хятадын соёлын аж үйлдвэрийн бодлогод чиглэл, тэрчлэн даяарчлалын үйл явцад нүүрлэж байгаа боломж тохиол хүндрэл бэрхшээл зэрэг асуудлыг авч хэлэлцэн үнэлгээ хийх болно.
Хятадын засгийн газар 2002 онд соёлын аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэж тодорхой дэвшүүлсэн юм. сүүлийн 2 жилд чухал чухал арга хэмжээнүүд боловсруулж, төрийн өмчийн соёлын ажил үйлсийн байгууллга нэгжид ихээр өөрчлөлт хийсний зэрэгцээ гадаадын хөрөнгө болон хувийн хөрөнгийн соёлын салбарт орохыг дэмжсэн байна. / Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|