Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн сүүлийн үе олон улсын байдлын шар ном нийтлүүлж, гол гол том орнуудын цогцолбор хүчин чадалд хийсэн үнэлэгээний дүнг нийтэлсэн байна. Үүнд Хятад улс 6-р байрт жагсагдсан юм байна.
Шар номд гол гол том орнуудын эдийн засаг, дипломат, цэргийн хүчин чадал болон улсын эх баялаг , засгийн газрын зохицуулалтын хүчин чадалд хэмжилт хийсний үндэс дээр мөн олон төрлийн хүчний зохицуулалтын чанарыг бүрэн авч үзсэн байна., Америк, Англи, Орос, Франц, Герман эхний 5-д жагсагдаж байна.
6-р жагсагдаж байгаа Хятад улсын хөгжлийн давуулаг нь ажиллах хүчний эх баялаг элбэг, хөрөнгийн эх үүсвэр гүйцэд, дотоодын орчин ахуй урт хугацаанд тогтвортой, засгийн газрын бодлого чиг шугам ч тогтвортой юм. доголтол тал нь техник мэргэилийн түвшин хоцронгуй, ажиллах хүчний чанар доор, орчин ахуй хийгээд дэд бүтцийн байгуулалт зохисгүй зэрэг болно гэж шар ном үзсэн байна. / Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|