• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-07 18:26:52    
Төмөр замын байгуулалтаа цаашид түргэтгэнэ

Синьхуа Агентлэг


/ материал/

     Хятадын ерөнхий сайдын орлогч Хүанжүй 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ: хойшдын 5 жилд Хятад улс төмөр замын байгуулалтаа цаашид түргэтгэж, Хятадын эдийн засгийн хөгжлийг урт хугацааны турш хязгаарлаж байсан төмөр замын тээврийн хүчин дутагдаж байсан асуудлыг зохицуулна гэжээ.

     Тэрээр Бээжинд болсон Хятадын төмөр замын ажлын зөвлөлгөөн дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: хойшдын 5 жилд Хятад улс төмөр замын дэд бүтцийн байгуулалтаа түргэтгэж, замын сүлжээний тээврийн хүчин чадлыг дээшлүүлэхийн зэрэгцээ, төмөр замын тоног төхөөрөмж болон техникийг орчин үеийн болгохыг түргэтгэнэ гэжээ.

     Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, хойшдын 5 жилд Хятад улс 1 тэрлион 250 тэрбум юаний хөрөнгө мөнгө оруулж, төмөр замын байгуулалтын цар хүрээг өргөтгөх юм байна. 2010 он гэхэд бүх Хятадын төмөр замын тээврийн шугмыг 90 мянга гаруй км-рт хүргэхээр төлөвлөж байна. Тухайн үед төмөр замын тээврийн хүчин дутагдаж байгаа асуудлыг үндэснээс нь зохицуулах юм байна. \Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав\