Сүүлийн таван жилд Хятадын оршин суугчдын соёлын бүтээгдэхүүн худалдан авах чадал маш түргэн нэмэгдэж, соёлын бүтээгдхүүний хэрэглээний өсөлтийн хэмжээ нь материйн бүтээгдхүүний хэрэглээний өсөлтийн хэмжээнээс 16 хувь өндөр байж, соёлын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Хятадын эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болсон байна.
Шинжилгээнээс үзвэл, өнгөрсөн онд Хятадын хэвлэх ажил төрөл, сонин сэтгүүл, кино, радио телевиз, дуу түрс бичлэг, зар сурьалчилга, наадам тоглоом зэрэг соёлын үйлдвэрлэлийн нийт бүтээгдхүүн нэг триллион 200 тэрбум юаньд хүрч, түүний дээр соёлын холбогдох үйлчтлгээг нэмбэл хоёр триллион юаниас давсан юм байна.
Хятадын бодлогын талаар соёлын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрч нэмэгдэхийн хирээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, иргэдийн хөрөнгө оруулалт, олон улсын хөрөнгө оруулалт энэ салбарт уралдан орж ирэх болно гэж мэргэжилтэнүүд үзэж байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|