• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Wednesday    Apr 9th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-01-08 17:34:53    
Олипийн наадамтай сэтгэлийн холбоотой сургууль буй болно

Синьхуа Агентлэг

    2008 оноос өмнө Бээжин хотод Олимпийн наадамтай "сэтгэлийн холбоотой сургууль" 200 буй болж, Бээжингийн Олимпын наадамд оролцох улс орон газар нутгийн холбогдох сургуулуудтай солилцооны үйл ажиллагаа өрнүүлэх юм байна.

    Бээжин хот тун саяхан Олимпын наадмын "сэтгэлийн холбоотой" сургууль буй болгох олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөө эхлүүлсэн юм. Уг төлөвлөгөөний дагуу, Бээжингийн Олимпын наадмын " сэтгэлийн холбоотой" сургуулууд нь 2008 оны Бээжингийн Олимпын наадамд оролцох улс орон газар нутгийн холбогдох сургуулуудтай хоорондоо багш сурагч солилцох, биеийн тамирын тэмцээн хийх, соёлын солилцлого хийх зэрэг ажиллагаа өрнүүлж, оюутан сурагчдын олон улсын үзэл ухамсар болон олон улсын солилцооны чадварыг дээшлүүлэх болно. Үүний зэрэгцээ мөн нөгөө талынхаа сургуулийн багш оюутан сурагчдад Хятадын түүх, соёл, зан үйл зэргийг ойлгуулж, Хятад хэл сургаж Хятадын уламжлалт биеийн тамирын ажиллагаанд оролцуулна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040