10-ны өдөр бол мусульманчуудын уламжлалт баяр—курбан баяр юм. Лалын улс орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрынхан болон Бээжингийн олон салбарын мусульманчууд 9-ний өдөр энэ баяраа тэмдэглэх ажиллагаа зохион явуулсан байна.
Курбан баярыг бас мал нядалгааны баяр гэдэг юм. Хятад улсад өнөө Хотон, Уйгар, Казак зэрэг 10 үндэстэн лалын шашин шүтдэг бөгөөд Хятадын мусульманчуудын хүн амын тоо нь 20 гаруй саяд хүрч байдаг. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\
|