8-ны өдөр бол шинэ Хятад улсын анхны ерөхий сайд Жөү Энь Лайгийн таалал төгөссны 30-жилийн ойн өдөр юм. Хятадын олон газрынхан сүүлийн өдрүүдэд янз бүрийн арга хэмжээ зохиож, Хятадын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, олон улсад нэр хүндтэй байсан улс төрчийг дурссан байна..
Жөү Энь Лайгийн төрсөн нутаг болох- Хятадын зүүн нутгийн Жян су мужийн Хуай ан хотын олон салбарын 2000 гаруй хүн сүүлийн өдрүүдэд Жөү Энь Лай агсны дурсгалын ордонд цугларан, түүний агуу их гавъяа зүтгэлийг гүнээ дурсан санагалзсан байна. Жөү Энь Лай агсны төрөл төрөгсөд болон түүнтэй хамт ажиллаж байсан олон зуун хүн 8-ны өдөр Бээжин дэх түүний дурсгалын ордонд цэцэг өргөсөн байна. үүнээс гадна Хятадын олон газар бас Жөү Энь Лайгийн дурсгалд зориулж, ном бичиг, зурагт дэвтэр хэвлүүлж, үзэсгэлэн ажиллуулан, түүний бүх насны агуу их дүр төрхийг дүрслэн харуулсан байна.
Жөү Энь Лай нь шинэ Хятад улс байгуулагдсан 1949 оноос хойш 1976 онд таалал төгстлөө ерөнхий сайдын алба хашиж, улс орны хөгжил цэцэглэл,үндэсний хүчирхэгжилтэд гандан буурашгүй гавъяа байгуулж,зүтгэл гаргасан юм. \Баатар орчуулж Пэрлаймаа хянав\
|