2005 оны Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн шагналтан 9-ны өдөр Бээжинд тодорсон байна. Хятадын агаар мандлын физикийн алдарт эрдэмтэн ноён Е Дүжэн болон элэг цөсний мэс заслын салбарын мэргэжилтэн ноён Ү Мэнчао нар шинжлэх ухаан техникийн салбарын төрийн дээд шагнал хүртсэн байна.
Үүнээс гадна байгалийн шинжлэх ухаан, техникийн шинжлэх ухаан, шинжлэх ухаан техникийн дэвшил зэрэг салбарын 4ОО гаруй бүтээлд төрийн шагнал олгосон байна.
Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн шагнал бол Хятадын шинжлэх ухаан техникийн салбарын хамгийн дээд шагнал болох юм Жилд нэг удаа шалгаруулж байна. Шинжлэх ухаан техникийн төрийн дээд шагнал хүртсэн хүнийг 5 сая юанаар шагнадаг байна. \Пэрлаймаа орчуулж, Баатар хянав\
|