Хятадын Төрийн Зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн саяхан хийсэн судалгаанаас үзвэл, Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжийн хөгжлийн гадаад орчинд харагдахуйц өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлтөд зохицохын төлөө Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжүүд заавал хөгжлийн стратеги болон хөгжлийн загвартаа нааштай тохируулалт хийх хэрэгтэй байна.
Одоо яг үйлдвэрлэлийн шилжилтийн үедээ байгаа Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэлбэрийг өөрчилж, эх баялагыг гамгүй зарцуулж, гадаадаас зээлдэн оруулж, бусдыг дууриаж байсан байдлаа өөрчилж, эх баялагыг хэмнэн, биеэ даан шинийг үүдэх өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Үүнээс гадна Хятадын үйлдвэр аж ахуйн нэгжүүд бас нийгмийн хариуцлагыг эрчимжүүлж, гол өрсөлдөх хүчийг дээшлүүлэх жич эрсдэлт удирдан хамааралтын түвшнээ эрчимжүүлэх хэрэгтэй байгааг судалгааны дүн харуулж байна. \Пэрлаймаа орчуулж,Баатар хянав\
|