Хятад улс биеэ даан шинийг үүдэх чадвар болон төрийн өрсөлдөх хүчнийг дээшлүүлж, Хятадын онцлогтой биеэ даан шинийг үүдэх замаар чармайн замнах хэрэгтэй байна гэж Хятад улсын дарга Хү Жиньтао 9-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Хү Жиньтао мөн 9-ны өдөр ажлаа эхэлсэн бүх Хятадын шинжлэх ухаан техникийн их хурал дээр ингэж хэлсэн юм. Тэр хэлэхдээ: Хятад улс тодорхой үндэс суурь болон давуулагтай, төр гүрэн ард иргэдийн амьдралд холбоотой, төрийн аюулгүй байдалд холбоотой зангилаагийн салбарыг сонгож, хүчээ төвлөрүүлэн, гол болох талаар том ахиц хийж, үсрэнгүй хөгжихээр хүчлэн чармайхын зэрэгцээ шинжлэх ухаан техникийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинжлэх ухаан техникийн бүтэцийн байршилтыг цаашид шилдэгжүүлж, бүх нийгмийн шинийг үүдэх хүчийг бүрэн бадрааж, улс орны шинийг үүдэх тогтолцооны байгуулалтыг түлхэн ахиулах хэрэгтэй гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Баатар хянав \
|