Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань 10-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс болон умард Солонгосын удирдагчид дээд хэмжээн дэх сайн сайхан харилцааны механизмаа хэвээр хадгална гэжээ.
Умард Солонгосын дээд удирдагч Ким Чен Ир ойрын хугацаанд Хятадад айлчлах эсэхийн тухай сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа Күн Чуань ингэж илэрхийлжээ. /О.Дарамбазар орчуулав/
|