2005 онд Хятадын гадаад худалдааны нийт хэмжээ нь 1 триллион 400 сая ам.долларт хүрч, 2004 оныхоос 23%-иар нэмэгдэж, экспорт импорт үргэлжлэн ихээр өссөн байна.
Энэ мэдээг Хятадын Гаалийн Ерөнхий Газар 11-ний өдөр мэдээлсэн юм.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2005 онд Хятад улс болон худалдааны 6 том түншийн хоёр талын худалдааны хэмжээ нь бүр 100 тэрбум ам.доллароос давсан бөгөөд Европын Холбоо, Америктай хийсэн хоёр талын худалдааны хэмжээ нь тус тус 200 тэрбум ам.доллароос давж, гадаад худалдааны нийт хэмжээгээрээ дэлхийд үргэлжлэн 3-р байранд байна. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|